By continuing you accept Avaaz's Privacy Policy which explains how your data can be used and how it is secured.
Got it
We use cookies to analyse how visitors use this website and to help us provide you the best possible experience. View our Cookie Policy.
OK
Centerra Gold Inc and : Keep Your Hands off The Gatsuurt Gold Property of Mongolia !

Centerra Gold Inc and : Keep Your Hands off The Gatsuurt Gold Property of Mongolia !

2,047 have signed. Let's get to  1,000,000
2,047 Supporters

Close

Complete your signature

,
By continuing you agree to receive Avaaz emails. Our Privacy Policy will protect your data and explains how it can be used. You can unsubscribe at any time.
This petition has been created by Tuul L. and may not represent the views of the Avaaz community.
Tuul L.
started this petition to
Centerra Gold Inc and Mongolian Government
Centerra Gold, Canadian Gold mining company diligently trying to lobby Mongolian Government to start mining The Gatsuurt Gold Property by making it strategic property. This action is violating number of Mongolian and International law and human rights of the local people.

1. The Gatsuurt deposit is located in the Noyon Mount forest. This is the sacret mountain which worshiped by the people. Centerra fenced (closed) off the valley where the naadam Mongolian national celebration which includes archery, wrestling and horse races were held. · It’s breaching Mongolian forest protection law and International Environmental Law · human right Article 9 local people’s right to have and religion and practice rituals. Local certain rituals conducted only special chosen sacred spots only.

2. Noyon Mount is also valuable because that is where the archaeological sites from the period of Huns (Xiongnu) are located. This Hun( Xiongnu) archaeology finds are prospects for major advances in in our understanding of this nomadic polity and society which were so important in the early history of Eurasia better than ever. This historical site not fully explored yet. · This is a rude breach of the UNESCO ’s Cultural Heritage Protection Act

3. River Gatsuurt is a tributary to many small rivers which feed into the Selenge basin. Selenge river is one of the main feeders of the Lake Baikal biggest fresh water basin in the world. It is an ugly contribution to the world’s ever reducing fresh clean drinking water sources. Just this head water and it’s forest distraction alone causes countless damage fatal effect of the habitats foliage and biodiversity of the land and water up to the Lake Baikal. · In Mongolia people drink river water because it’s pristine clean. Whole world is struggling to protect fresh water resource. In order or keep these priceless advantages of Mongolian rivers protected from the mining with The Law with long Name. Now Mongolian Government looking for away to go around it. Hoping Gatsuurt mining would inject some cash for their corrupted political plan limp couple of steps. These self centered people already have lost their duty to serve their country and people. I think no need to mention about rights of the future generation of the world. · Mother land Mongolia suffered a lot in the hands of the latest leaders never ever been in our rich history, Mongolians been this cruel and heartless to the come land. Our ancestors had been paid for the lives just for the pinch soil of the country be intact. I wanted to count all the breaches of the Mongolian and international Law. All the damages and the mining will affect nature people and animals I decided no need to do it.
People of the world please listen to my heart This is not the first time multinational corporation violating local and international law This is the not first time pristine nature is going to destroyed and only exists in history book This is the not first time people going to lose their health lively hood and normal way of day to day lives as it has been living on. WE HAVE SEEN IT ALL OVER THE WORLD. WE KNOW ALL ONCE NATURE IS GONE IT IS GONE. WE ALL KNOW VALUE OF THE GOLD AGAINST THE CLEAN DRINKING WATER !!!!!!! I ASKING YOUR JOIN WITH US AND SUPPORT US IN THIS PETITION TO SAVE ONE OF THE FEW PARTS OF THE MOTHER NATURE FROM GREEDY EYES OF THESE PEOPLE. WE NEED YOUR HELP TO SAVE OUR WORLD. THIS IS A JUST LITTLE AREA BUT HAS HUGE IMPACT ON THE WORLD. THANK YOU FOR BEING CITIZEN OF THE WORLD!

Сентерра Гоулд болон Монголын Засгийн газарт: Гацууртын орд газраас савраа тат!!! Канадын Сентерра Гоулд компани нь Монголын Засгийн газрыг илэрхий лоббидож Гацууртын алтны орд газрыг өөрийн стартегийн орд газар болгон алт олборлох ажиллагааг эхлүүлэх гэж байна. Энэ үйлдэл нь Монгол улсын болон Олон Улсын олон хуулиудыг зөрчиж байгаа бөгөөд мөн орон нутгийн ард иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Гацууртын орд газар нь Ноён уулын бүсэд байрладаг. Байгалийн үзэсгэлэн төгс хосолсон Ноён уулыг манай ард түмэн дээдлэн хүндэлж, хайрлан хамгаалж, бишрэн шүтэж ирсэн билээ. Сентерра компани нь нутгийн ард түмний Эрийн гурван наадам хурдан морио уралдуулж, хүчит бөхөө барилдуулж, мэргэн цэцнээ өрсөлддөг өргөн уудам хөндий талд өөрсдийн хашаагаа хатгаж байна. · Сентерра компанийн үйл ажиллагаа нь Монгол улсын Байгаль орчны хууль, Ойн тухай хууль болон Байгаль хамгаалах тухай олон улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байна. · Сентерра компанийн үйл ажиллагаа нь Хүний Эрхийн хуулийн 9-р дүгээр зүйл ангид заасан ард иргэд өөрсдийн шүтлэг бишрэл, уламжлалт зан заншлын үйлдлээ өөрийн орон нутагтаа хийх эрхтэй байх тухай заалтыг зөрчиж байна. Ноён уулын эргэн тойронд Хүннүгийн үеийн археологийн дурсгалууд хадгалагдан үлджээ. Хүннүгийн үеийн археологийн эдгээр олдворууд нь анхны нүүдэлчин омгийн төрт ёс, нийгэм хүчирхэгжин мандаж байсныг илтгэнэ. Хүннүгийн түүх нь эртний Евроазийн түүхийн салшгүй хэсэг тул Ноён уул нь Евроазийн түүх соёлын хамгийн том өв болно. Археологийн дурсгалуудыг бүрэн гүйцэд судлах ажиллагаа цаашдаа ч явагдах учиртай. Иймээс Сентерра компани нь ЮНЕСКО-гийн Соёлын Өв Хөрөнгийг Хамгаалах хуулийг бүдүүлгээр зөрчиж байна. Гацууртын гол нь Сэлэнгэ мөрнийг ундалж байдаг олон олон голуудын эх ундарга нь юм. Сэлэнгэ мөрөн нь дэлхийд хамгийн цэнгэг цэвэр устай Байгаль нуурт цутгадаг билээ. Иймээс энэ компанийн үйл ажиллагаа нь жил ирэх тутам хомсдож байгаа уух цэвэр усны нөөцийг улам багасгах бүдүүлэг алхам болно. Үүнээс болоод зөвхөн цэнгэг цэвэр усны нөөц багасах төдийгүй энэ их усаар тэжээгдэж байдаг хөвчийн ой мод хагдран хатаж Байгал нуур хүртэлх газар нутгийг хамарсан тооцоолж баршгүй биологийн олон сүйрэл, сөнөлт болох эхлэл тавигдана. Монголчууд гол мөрнийхөө цэнгэг усыг шууд ундаалж хэрэглэдэг. Дэлхий даяараа цэнгэг усны нөөцөө хамгаалах гэж чармайж байна. Монголын төр ч Монгол орны гол мөрний цэнгэг усыг хамгаалах зорилготойгоор урт нэртэй хуулийг батласан билээ. Харин одоо Монголын төр энэ хуулийг цуцлахыг санаархаж байна. Монголын төрийн хахуульд идэгдсэн амиа бодогч бэртэгчин томчууд Гацууртын орд газрыг олборлоход орж ирэх хөрөнгийг авч идэхээр шунаж байна. Монголын төрийг сүүлийн 20 жил барисан түшмэдүүдийн гарт уудам эх орны минь үзэсгэлэн төгөлдөр олон газар түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр сэндэгчин ухагдаж онгойсон нүхнүүд болж үлджээ. Хагартлаа баяжсан түшмэдүүд гадны хөргийг идэхийн зэрэгцээгээр ядуурсан Монголчууд ч зүрх сэтгэлгүйгээсээ төрсөн орон нутгаа хамтдаа ухаж төнхөж ирлээ. Бидний өвөг дээдэс агуу сайхан эх орныхоо чимх шорооны төлөө амь насаа өгснийг бүгд мартжээ. Уул уурхай олборлолтоос гарч байгаа үр дагаварууд байгаль орчин, хүн ард, ан амьтан бүгдэд хортойгоор нөлөөлж сүйрэлд хүргэж байна. Монгол улс, Олон улсын хууль тогтоомжийн үндсэн дээр энэ ордыг ашиглахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Дэлхийн ХҮН АРДАА чин зүрхнийхээ угаас хэлэх үгийг минь сонсогтун. · Сентерра Гоулд компаний үйлдэл бол манай улсын болон олон улсын хууль тогтоомжуудийг зөрчсөн үндэстэн дамнасан томоохон корпорацийн үйл ажиллагааны анхных биш. · Энэ бол монголын минь онгон байгаль анх удаа сүйтгэгдэх гэж байгаа бус бөгөөд бид итгэж олон ч газраа ухуулсан. Одоо Монголд ухаагүй онгичоогүй нэг ч аймаг үлдээгүй гэхэд болно. Бид маш олон үзэсгэлэнт газруудаа түүхийн хуудас дээрээс харах өдөр ирж байгаагаа ойлгох хэрэгтэй. БИД БАЙГАЛАА СҮЙТГЭВЭЛ БАЙГАЛЬ МААНЬ БИДЭНД ХЭЗЭЭ Ч БУЦАЖ ИРЭХГҮЙ. УУХ ЦЭВЭР УСНЫ ҮНЭЛЭМЖ АЛТНААС ХЭДЭН ДАХИН ӨНДРИЙГ БИД БҮГД МЭДНЭ. ДЭЛХИЙН НЭГЭЭХЭН САЛШГҮЙ ЗУРВАСХАН ХЭСЭГ БОЛОХ БИДНИЙ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРЫГ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ШУНАЛЫН ХАРЦНААС ХАМГААЛЖ БИД НАРТАЙ САНАЛ НЭГ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ. ЭХ БОЛСОН ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХАД ТАНЫ ТУСЛАМЖ БИДЭНД МАШ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ТУЛ БИДЭНТЭЙ НИЙЛЖ САНАЛАА ӨГӨХИЙГ ТАНААС ХҮСЧ БАЙНА. МОНГОЛЫН ЭНЭХҮҮ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗАР ХИЧНЭЭН ЖААХАН Ч ДАЯН ДЭЛХИЙД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛӨЛ НЬ МАШ ЧУХАЛ БИЛЭЭ. ЭХ ДЭЛХИЙН ИРГЭН ТАНД БАЯРЛАЛАА.